Бетон зуурмагийн үйлчилгээ

Зуны оргил ачааллаас өвлийн хүйтэн хүртэл — ямар ч нөхцөлд таны төслийн тасралтгүй ажиллагааг хангаж, үйл ажиллагааны далд эрсдэл, зардлаас сэргийлэн төслийн хуваарь болон нийт өртгийг бодитойгоор хэмнэнэ.

Тогтвортой, өндөр чанарЯг цагтаа хүргэлтТасралтгүй нийлүүлэлтХэрэгцээт дата, мэдээлэлБизнесийн хариуцлага
Powered by
Ногоон бетон
Command Alkon
CSCCSC Bronze
Комманд АлконНийлүүлэлтЦар хүрээНогоон үйлчилгээБетоны меню3 АмлалтТөслийн өртөг

Комманд Алкон

гэж хэн бэ?

Command Alkon автоматжуулалтын систем

Бид үйл ажиллагаагаа Комманд Алконы автоматжуулалтын системээр илүү сайжруулав.

Комманд Алкон нь бетон үйлдвэрлэл, чанар хяналт, логистикийг нэг системд нэгтгэн автоматжуулдаг технологийн платформ:

  • Программ хангамж, мэдрэгч төхөөрөмжүүд ба технологийн шийдлүүд.
  • Үйл явц бүрийг систем өөрөө удирдаж, хэмжиж, баримтжуулдаг тул хүнээс хамааралтай алдаагүй үйлдвэрлэл, нийлүүлэлтийг бий болгодог.
  • Төслийн инженер, худалдан авалт, санхүү болон удирдлагуудад дата, мэдээллийг цаг тухай бүрд нь хүргэдэг.
+14,000гаруй олон улсын тэргүүлэгч үйлдвэрүүд нэгдсэн систем.
CEMEXHolcimColas

Нийлүүлэлт

Захиалга үүссэнээс цутгалт дуусах хүртэл — хоцролтгүй, чанарын алдаагүй, бүрэн мэдээлэлтэй.

PremiumPowered byCommand Alkon

Комманд Алконы модулиуд нь нийлүүлэлтийн үе шат бүрийг захиалга, хуваарийн дагуу явж байгаа эсэхийг хянаж, бүртгэхийн зэрэгцээ чанарын шаардлагад нийцэж байгааг давхар баталгаажуулан — дата бүрийг харилцагчид бүрэн ил гарган харуулдаг.

Customer Portal

Харилцагчийн АПП — захиалга, хяналт, баримт бичиг.

Cloud Dispatch

Хуваарилалт, диспэтчийн үүлэн систем.

COMMANDbatch

Үйлдвэрийн программ хангамж — автомат жинлэлт.

COMMANDqc

Лаборатори, микс дизайн, чанарын хяналтын программ.

TrackIt

Миксерийн GPS хяналт, ETA-гийн систем.

Load Assurance

Торх доторх мэдрэгч төхөөрөмж бүхий хүргэлтийн үеийн чанар хяналт.

Нийлүүлэлтийн үе шат
Command Alkon
Системүүд
Давуу талууд
01
Customer Portal — захиалгын дэлгэц
Харилцагчийн Портал АПП
Захиалагч

Захиалга

Захиалагч "Customer Portal"-оор захиалгын марк, тоо хэмжээ, хүргэлт хүлээн авах цагаа оруулна.

Customer Portal

Захиалгын мэдээлэл болон хуваарийг цахимаар бүртгэж, диспэтч рүү шууд дамжуулна.

Шуурхай захиалга

Утсаар ярих, хүлээх шаардлагагүй. Захиалга өгөх мөчид хүргэх цаг баталгаажна.

Танд өгөх дата
Захиалгын дугаарБаталгаажсан цагЗахиалгын төлөв
02
Cloud DispatchҮйлдвэр 1Үйлдвэр 2Үйлдвэр 3
Нийлүүлэгч

Хуваарилалт

Хүчин чадал, зай, замын нөхцөлийг тооцоолж, захиалгыг зөв үйлдвэр, зөв миксертэй холбоно.

Cloud Dispatch

Үйлдвэрүүдийн хүчин чадал, миксерийн байршлыг нэг дэлгэц, системд нэгтгэж, ачилт бүрийг автоматаар хуваарилна.

TrackIt

Миксер бүрийн төлөв, сул чөлөөг диспэтчид цаг тухай бүрт мэдээлж, жолоочид даалгавар илгээнэ.

Урьдчилан харах

Аль үйлдвэрээс, хэдэн миксер, ямар дарааллаар ирэхийг урьдчилан харна.

Танд өгөх дата
Хуваарилсан үйлдвэрМиксерийн дараалалАчилтын цаг
03
COMMANDbatchАвтомат
Нийлүүлэгч

Үйлдвэрлэл ба хяналт

Лабораторид баталгаажсан микс дизайны дагуу орц бүрийг автоматаар жинлэж, ачилт бүрийн бүртгэлийг үүсгэнэ.

COMMANDbatch

Түүхий эд материал бүрийг граммын нарийвчлалтай жинлэж, зөрүү гарвал тэр даруй засна. Ачилт бүрийн бүртгэл автоматаар үүснэ.

COMMANDqc

Түүхий эдийн сорилт, микс дизайн, статистик хяналтыг үйлдвэрлэлтэй холбож, стандартын нийцлийг баталгаажуулна.

Тоо хэмжээний баталгаа

Ачилт бүрийн бодит тоо хэмжээ, жин бүртгэгдэнэ — захиалгын болон ачигдсан тоо хэмжээ, жин хоёр таарч байгааг шалгана.

Танд өгөх дата
Орц тус бүрийн жин (тонн жиндээ хүрч байгаа эсэх)Орц тус бүрийн тоо хэмжээ (хэдэн м³ ачсан)
04
МэдрэгчETA15 мин
Нийлүүлэгч

Хүргэлт, хяналт

Миксер бүрийн байршил, талбайд ирэх боломжит хугацаа (ETA)-г хянахын зэрэгцээ миксерийн торх доторх мэдрэгч төхөөрөмж зуурмагийн чанарын төлөвийг замд тасралтгүй хэмжин, мэдээллэнэ.

TrackIt

GPS-ээр байршлыг хянаж, замын нөхцөлд тулгуурлан динамик ETA тооцоолно. Хоцролт үүсэхээс өмнө диспэтч мэдэж, дараалалд өөрчлөлт оруулна.

Load Assurance

Торх доторх мэдрэгч бетоны конусан суулт (Slump/flow), температур, замд нэмсэн усыг тасралтгүй хэмжинэ. Чанарт өөрчлөлт гарвал цутгахаас өмнө залруулна, эсвэл солино.

Цаг тухай бүрийн хяналт

Миксер машин бүр хаана явааг газрын зураг дээр харна. Хоцролт, хүлээлт гарвал урьдчилан мэдэгдэнэ.

Танд өгөх дата
Бодит байршилДинамик ETAКонусан суулт, температур
05
Комманд Алконбүх дата
Захиалагч

Хүлээн авч, баталгаажуулах

Захиалга бүр цахим тасалбар (Ticket), үйлдвэрлэлийн бүртгэлийн хамт хүлээлгэн өгөгдөж, бүх түүх "Cloud"-д хадгалагдана.

Customer Portal

Цахим тасалбар (Ticket), хүлээн авсан бичиг баримт, ачилт бүрийн түүхийг архивлаж, хэдийд ч дахин татаж авах боломжтой.

  • Худалдан авалтад гэрээний гүйцэтгэлийн хяналт
  • Санхүүд тооцоо тулгалт
  • Инженерт чанарын хяналт

Бүгд нэг эх сурвалжаас.

Бүрэн баримтжуулалт

Нийлүүлэгчтэй тооцоо хийхэд шаардлагатай захиалгын болон чанарын маргаанд шаардагдах бүх баримтыг харилцагчид бэлэн өгнө.

Танд өгөх дата
Цахим тасалбарХүлээлгэн өгөх баримтАчилт, захиалга бүрийн түүх
Асуудал талбайд биш, замд шийдэгдэнэ
Чанарын зөрчлийг цутгахаас өмнө — замд нь илрүүлж, шаардлагатай бол ачилтыг шууд солино. Танай талбайд зөвхөн шаардлага хангасан бетон, яг цагтаа очно.
Бүрэн харагдац — урьдчилан харж, оновчтой төлөвлөнө
Саатлыг урьдчилан харж, ажиллах хүч болон техникийн зохион байгуулалтаа цаг алдалгүй уян хатнаар зохицуулна.
Баг бүрд — хэрэгцээт дата, баримт
Инженерт чанарын үзүүлэлт, худалдан авалтад гэрээний гүйцэтгэл, санхүүд тооцоо тулгалтын баримт — бүгд нэг бодит эх сурвалжаас.

Цар хүрээ

Төслийн хязгаарлагдмал байршил, зам тээврийн ачаалал, алслагдсан талбайн сорилтуудыг даван ямар ч нөхцөлд бетон зуурмагийн тасралтгүй нийлүүлэлтийг хангаж ажилладаг.

1Байршил ба хамрах хүрээ2Түүхий эдийн тогтвортой эх үүсвэрүүд3Хүйтэн цаг уурын нөхцөлийн нийлүүлэлт

01Байршил ба хамрах хүрээ

Хот доторх үйлдвэрүүд, төслийн талбай дээрх үйлдвэр, V-Truck — байршлаас үл хамааран хүргэнэ.

Улаанбаатар хотыг бүрэн хамарсан байршил

Улаанбаатар хотын аль ч төслийн байршил руу хамгийн боломжит ойр, хурдан хүрч үйлчлэх 3 цэг.

Баруун үйлдвэрХойд үйлдвэрЗүүн үйлдвэрТуул голУлаанбаатар хот
Үл тасалдах нийлүүлэлтийн сүлжээ

Үйлдвэрлэлийн явцад гэнэтийн саатал гарахад дараагийн үйлдвэр автоматаар ачааллыг шилжүүлэн авдаг. Харилцан бие биенээ нөхөх ухаалаг систем нь таны төслийн нийлүүлэлтийг тасалдуулахгүй.

Өндөр хүчин чадал ба хурд

Их хэмжээний тасралтгүй цутгалт шаардсан онцгой захиалгад манай 3 үйлдвэр нэгэн зэрэг, бүрэн хүчин чадлаараа ажиллан их хэмжээний цутгалтыг ч хамгийн богино хугацаанд нийлүүлнэ.

Төслийн түр үйлдвэрийн үйлчилгээ

Төслийн талбай дээр зуурмагийн үйлдвэр байгуулж, дотроос тасралтгүй нийлүүлэлтээр хангана.

Дэлгэрэнгүй
V-Truck | Өөрөө үйлдвэрлэгч миксерийн үйлчилгээ

Талбай дээр шаардлагатай хэмжээгээр нь зуурч цутгадаг хөдөлгөөнт үйлдвэр.

Дэлгэрэнгүй

02Түүхий эдийн тогтвортой эх үүсвэрүүд

Барилга угсралтын оргил ачааллын улиралд ч баталгаат, тасралтгүй нийлүүлэлтийг бүрэн хангасан.

Стратегийн түншлэлүүд

Улсын тэргүүлэгч цемент үйлдвэрлэгч, нийлүүлэгч нартай стратегийн түншлэлийн хүрээнд ажиллаж өөрсдийн цементийн нөөцийг тогтмол бэлэн байлгадаг.

Өөрсдийн элс угаах үйлдвэрлэл

Гуравдагч талуудаас хараат бус — 1%-иас бага тоос, шаврын агууламжтай хамгийн цэвэр элс.

Дэлгэрэнгүй
Sika

Сика Про-дилер

Бид Сика брэндийн дилерийн хүрээнд өөрсдийн химийн нэмэлтийг ханган ажилладаг.

03Хүйтэн цаг уурын нөхцөлийн нийлүүлэлт

Барилга угсралтын хугацааг

80–120+

хоногоор нэмэгдүүлнэ.

Батч зуурмаг үйлдвэр

Дулаалгын тоноглолтой үйлдвэрүүд

Цаг агаарын эрс тэс нөхцөл байдлаас үл хамааран жилийн турш тасралтгүй үйлдвэрлэлийг хангах зорилгоор бүх үйлдвэрүүд бүрэн дулаалгын тоноглолоор хангагдсан.

Polarmatic систем

Поларматик систем

Бетоны чанарыг хүйтний ямар ч нөхцөлд тогтвортой хадгалахад зориулагдсан ус болон дүүргэгч материалуудын температурыг автоматаар удирдан, хянадаг Финланд Улсын технологи.

Нөөц генератор

Цахилгааны нөөцийн генераторууд

Эрчим хүчний гэнэтийн тасалдал үүссэн ч үйлдвэрлэлийн процессыг доголдолгүй, хэвийн үргэлжлүүлэх өндөр хүчин чадалтай нөөц генераторуудаар бүрэн тоноглогдсон.

«Ногоон» үйлчилгээ

Concrete Sustainability CouncilCSC Хүрэл гэрчилгээ · 1511-CSC24-2024

Монгол Улсад анхдагч ногоон бетон үйлдвэрлэл, нийлүүлэлтийн үйл ажиллагаа.

Бат бэх, ашиглалтын чанараа хадгалахын зэрэгцээ CO₂ ялгаруулалт, ус, эрчим хүчний хэрэглээг системтэйгээр бууруулсан бетон. Европт төвтэй, барилгын материалын тогтвортой үйлдвэрлэл, нийлүүлэлтийн сүлжээний ил тод байдлыг баталгаажуулдаг Concrete Sustainability Council (CSC) олон улсын байгууллагын хүрэл гэрчилгээгээр баталгаажсан.

↓ CO₂ ялгаруулалт↓ Усны хэрэглээ↓ Эрчим хүчний ашиглалт

Олон Улсын ногоон барилгын үнэлгээний системүүдэд нийцсэн

LEED · BREEAM · EDGE гэрчилгээжүүлэлтийн шаардлагад тохирно.

Ногоон санхүүжилтийн боломжийг нээнэ

Ногоон зээл, хөнгөлөлттэй санхүүжилтийн шалгуурыг хангахад тусална.

Төслийн ногоон үнэлгээг өсгөнө

Барилгын тогтвортой байдлын үнэлгээнд шууд оноо нэмнэ.

Премиум 3 амлалт

Манай үйлчилгээ таны төслийн тасралтгүй ажиллагааг бүрэн хангахад чиглэгддэг.

Асуудал гарвал нөхөн олговортойНийлүүлэгчээс үүдэлтэй бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарын асуудал гарсан нөхцөлд бид дараах нөхөн олговруудыг олгоно.

Та өөрөө хянанаХарилцагч ачилт бүрийн чанар, цаг хугацаа, тоо хэмжээг Комманд Алкон системээр цаг тухай бүрд нь хянан, баримтжуулна.

1

Хоцролтгүй хүргэлт

Нөхцөл

Захиалгын эхний миксер тохирсон цагаас хойш 30 минутын дотор таны талбайд ирээгүй бол.

Нөхөн олговор

2 сая төгрөгийн үнийн дүн бүхий бетон зуурмагийн эрхийн бичиг олгоно.

2

Чанарын баталгаа

Нөхцөл

Цутгасан бүтээцэд бидний үйлдвэрлэл, үйлчилгээнээс хамааралтайгаар согог үүссэн нөхцөлд.

Нөхөн олговор

Сика брэндийн бетон засварын бүтээгдэхүүний зардлыг бид 100% даана.

3

Тоо хэмжээний нарийвчлал

Нөхцөл

Хүргэсэн тоо хэмжээ захиалгаас дутах буюу илүү гарсан тохиолдолд.

Нөхөн олговор

Зөрүү гарсан тоо хэмжээг 200 дахин нөхөж, бетон зуурмагийн эрхийн бичиг олгоно.

Хамрах хүрээ: Улаанбаатар хот доторх төв үйлдвэрүүдээс хийгдэх нийлүүлэлтэд хамаарна. Алслагдсан төсөл, талбай дээрх үйлчилгээний нөхцөлийг гэрээгээр тусад нь тохирно.

Харилцагчийн төслийн нийт өртгийг бууруулах нь

Хамгийн хямд үйлчилгээ гэдэг нь гэрээний үнээсээ давдаггүй, төслийн нийт төсвийг нэмэгдүүлдэггүй үйлчилгээ юм.

Бетоны нэгж үнэ ≠ Бетоны нийт өртөг

Нэгж үнэГэрээний дүн
+=
Төслийн нийт өртөгТаны бодит төлбөр

Нэг метр куб бетоны нэгж үнэ
бол зөвхөн эхлэлийн тоо.

Бодит зардал хаанаас урган гардаг вэ

  • Хуваарь хоцролт, тасалдсан хүргэлт
  • Буцаагдсан бетон, дахин засварлах/барих ажил
  • Үүссэн маргаан

Эцэстээ захиалагч эдгээр эрсдэлүүдээс үүссэн зардлуудыг төлдөг.

Премиум юугаар хаадаг вэ

  • Комманд Алконоор системжүүлсэн найдвартай, тасралтгүй нийлүүлэлт
  • Үйлдвэрүүдийн цар хүрээ, түүхий эдийн тогтвортой эх үүсвэр
  • Премиум 3 амлалт — Бизнесийн хариуцлага

Далд зардал болон эрсдэлийг хааж, төслийн нийт өртгийг бууруулна.

Төслийн сорилтуудын эсрэг манай шийдлүүд.

Үндсэн асуудлууд
Талбай дээрх сорилтууд
Бизнесийн сорилтууд
Премиум юугаар хаадаг вэ
01Хүргэлт хоцрох, үйлдвэрлэл тасалдах — талбайн сул зогсолт
Талбай дээрх сорилтууд
  • Бригад, помп, кран бетон хүлээж зогсоно
  • Цаг бүрийн хүлээлт тухайн өдрийн бүтээмжийг тухайн цагаар бууруулна
Бизнесийн сорилтууд
  • Цалин, түрээс төлөгдсөөр гүйцэтгэл гарахгүй
  • Төсөвт ороогүй зардал болж хуримтлагдана
Юугаар хаадаг вэ
Хотыг бүрэн хамарсан 3 үйлдвэрХарилцан нөхөх сүлжээТүүхий эдийн тогтвортой эх үүсвэрүүдCloud Dispatch, TrackIt ETAАмлалт 1
02Захиалгын шаардлага хангахгүй бетон ирэх — ачилт буцаагдах
Талбай дээрх сорилтууд
  • Дараагийн ачилт иртэл цутгалт зогсоно
  • Буцаалгүй хүлээж авбал талбай дээр нэмэлт нэмэх, орц найрлагад өөрчлөлт орон чанарын эрсдэл үүснэ
  • Бат бэх сорьц гартал мэдэгдэхгүй
Бизнесийн сорилтууд
  • Доод давхрын бетоны бат бэх тодорхойгүй бол дараагийн давхарт шилжих боломжгүй
  • Дараагийн давхрын ажлын худалдан авалт, санхүү зэргийг төлөвлөх, удирдахад хүндрэлтэй болно
Юугаар хаадаг вэ
Load Assurance торхны мэдрэгчЗамд илрүүлж залруулах, солихCOMMANDqcАмлалт 2
03Бетон тасралттай холбоотой чанарын эрсдэл үүсэх — бүтээцэд ан, цав (заадас) үүсэх
Талбай дээрх сорилтууд
  • Бетоны хамгийн ноцтой чанарын эрсдэл — тэр хэсгийн ачаалал даах чадвар буурна
  • Засварлах, ноцтой тохиолдолд бүтээцийг задлан дахин барих шаардлага гарна
Бизнесийн сорилтууд
  • Нэг заадас бүтэн давхрын өртөгт хүрч болно
  • Засварын зардлаас гадна, ашиглалтад орох хугацаа хойшлох эрсдэлтэй асуудал
Юугаар хаадаг вэ
Тасралтгүй нийлүүлэлтТогтвортой хяналтГурван үйлдвэрийн нөөцДинамик ETAАмлалт 2
04Гар бүртгэл, хяналтгүй байдал — тоо хэмжээ, жин, бетоны марк зөрөх
Талбай дээрх сорилтууд
  • Хүргэгдсэн эзэлхүүн, орцын жинг цаасан баримтаас өөрөөр нотлох боломжгүй
  • Марк зөрсныг 14 хоногийн сорьц хүртэл мэдэхгүй
Бизнесийн сорилтууд
  • Санхүү нотлох боломжгүй нэхэмжлэх төлнө
  • Марк хүрэхгүй бол бетоны үнээр биш, бүтээцийн үнээр тооцогдоно
Юугаар хаадаг вэ
COMMANDbatch граммын жинлэлтЦахим тасалбарАчилт бүрийн баримтАмлалт 2Амлалт 3
05Хүйтний улиралд цутгах боломжгүй — улирлын сул зогсолт
Талбай дээрх сорилтууд
  • Монголд ердийн барилгын улирал 6–7 сар
  • Хүйтэнд цутгаж чадахгүй бол жилд 4–5 сар алдана
Бизнесийн сорилтууд
  • Ажиллагсдын сул зогсолтын зардал үүснэ
  • Санхүүжилтийн зээлийн хүү үргэлжилнэ
  • Ашиглалтад орох хугацаа улирлаар ухарна
Юугаар хаадаг вэ
Өвлийн бетонӨвлийн нийлүүлэлтCOMMANDqcLoad Assurance — температурын хяналт3 амлалт
06Удаан харилцаа, дата мэдээлэлгүй байдал — шийдвэр гаргах боломжгүй
Талбай дээрх сорилтууд
  • Үйлдвэрлэл эхэлсэн, эхлээгүйг, машин хаана явааг мэдэхийн тулд диспэтч рүү залгаж хариу хүлээнэ
  • Хоцролт үүссэнийг бригад талбай дээр сул зогсоод эхлэх үед мэднэ
Бизнесийн сорилтууд
  • Инженер, худалдан авалт, санхүү тус тусдаа мэдээлэл цуглуулна
  • Шийдвэрийг бодит дата дээр биш, таамаг дээр гаргана
Юугаар хаадаг вэ
Харилцагчийн Портал АППБодит байршил, динамик ETAАвтомат мэдэгдэлАчилт бүрийн архив

Мэргэжлийн зөвлөгөө, үнийн саналыг

→